Монгол улсын хамгийн хөгжих боломжтой бүс нь Хойд бүс гэж энэ чиглэлийн эрдэмтэд судлаачид дуу нэгтэйгээр зөвшөөрдөг. Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, Булган аймаг, Хөвсгөл аймгийг хамарсан энэхүү бүс нь хөгжлийн тэргүүлэх чиглэлээ хүнд үйлдвэр, шинжлэх ухаан инноваци, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хэмээн тодорхойлсон байдаг.
Тус бүсийн тэргүүлэх зорилтуудыг хангах, хөгжлийг түргэтгэх зорилготой 2023 оны 12-р сард байгуулагдсан Хойд бүсийн хөгжлийн төв нь өнгөрсөн 7 сарын хугацаанд олон томоохон үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулж ирсэн.
Төвийн удирдах зөвлөлийн даргаар, Монгол улсын Их хурлын гишүүн Д.Үүрийнтуяа ажиллаж байсан бол өнөөдрийн удирдах зөвлөлийн хуралдаанаар Хойд бүсийн хөгжлийн төвийн Удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбатыг сонгосон байна. Монгол улсын хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нь цаашид тус төвийн зөвлөхөөр ажиллах юм. Ү.Амарбат нь Эрх зүйч мэргэжилтэй, Эрдэнэт хотод төрсөн бөгөөд тус төвийн үүсгэн байгуулагчдын нэг юм.