Нүүр хуудасМэдээХорт хавдараас хүүхдүүдээ хамгаалах зөвлөгөө

Хорт хавдараас хүүхдүүдээ хамгаалах зөвлөгөө

Монгол улсад насанд хүрэгчдийн дунд хорт хавдар тун цөөхөн хуруу дарам байсан бол, хүүхдүүд огт өвчилдөггүй байсан.

Харин сүүлийн 30 жилд хүүхдийн хортой өвчин эрс нэмэгдэж, ходоод гэдэсний цус алдалт, ходоод гэдэсний шархлаа түгжрэл, цусны өвчин, хордлогот тууралт, хорт цус багадалт, элэгний хатуурал, бөөрний дутагдал, тархины саажилт, оюуны хоцрогдол доройтол зэрэг онцгой хүнд өвчин маш ихсээд байна.

Энэ нь хүүхдийн буруу хоололт, хэтэрхий тансаг хэрэглээ, хяналтгүй хоололттой шууд хамаатай байна. Чипс бохь, самар жимс, жүүс ундаа, шарсан тахиа, хиам зайдас, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр амттан, савласан баглаатай даршилсан давсласан бүгд хортой бүтээгдэхүүнүүд юм.

Халуун ногоо, бэлэн хоол бүүр ч осолтой ба ийм хоол гэдэс ходоодны ханыг нүхлэж шархлуулаад улмаар гэдэс цоорч эндэх, хагалгаанд орох тохиолдол их болжээ

Хүүхдээ өвдөхөөс, өөрсдөө өвдөхөөс, гэр бүлээ өвдөхөөс сэргийлж үйлдвэрийн бүхнээс татгалзаарай.

Хоолноос өөр анхаарах зүйл бол зурагтын дэлгэц хараанд сөрөг нөлөөтэйн дээр тархи ядрааж, архаг цус багадалт тархины саа таталт өвчинд хүргэдэг байна.

Хүүхэд хүндээр нэг л өвдөхөд дахин дахин өвддөг болчихдог учир хүүхдийнхээ эрүүл мэндэд эртнээс анхаараарай хэмээн Хүний их эмч Самбуугийн Энхтайван зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН