Нүүр хуудасБусадХотын дарга Синофарм вакцин хийлгэлээ

Хотын дарга Синофарм вакцин хийлгэлээ

БНХАУ-ын Синофарм вакциныг Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Шадар сайд С.Амарсайханы хамт өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийлгэлээ.

Өнөөдрөөс Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэлсэн. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж буй юм.

Өнөөдөр нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа.

Дархлаажуулалт 20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр 12-15 мянган иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа юм.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН