Нүүр хуудасМэдээХоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсаныг аварчээ

Хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсаныг аварчээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т орших Наран багийн Бор-Овоо хэмээх газарт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр эд ангид хүн хавчуулагджээ. Энэ ослын тухай дуудлагыг наймдугаар сарын 31-ний 18:32 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10 км зам туулан очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан иргэн А-ын Хино ачааны автомашинтай, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын Приус-20  суудлын автомашин мөргөлдсөн байна.

Ослын улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын III багийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй төмөр эд ангид хавчуулагдан гэмтмэн байна. Мөн суудлын автомашин нь шатсан бөгөөд галын дөлд хайрагдан түлэгдсэн 14 настай, эрэгтэй хүүхдийг тус тус эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.    

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН