ОХУ-д цэргийн дайчилгаа эхэлснээс хойш Финландаас орогнол хүсэх иргэдийн тоо хоёр долоо хоногийн хугацаанд жилийн үзүүлэлттэй нь тэнцсэн гэж Финландын Цагаачлалын албанаас мэдээлжээ.
Есдүгээр сарын 21-нээс хойш Оросын 308 иргэн Финландаас орогнол хүсэх өргөдөл гаргасан бөгөөд он гарснаас хойш тус алба оросуудаас нийт 724 өргөдөл хүлээн авсан байна.
Цагаачлалын албанаас сүүлийн жилүүдэд дунджаар 200-500 орос иргэн орогнол хүсэж өргөдөл гаргажээ.
Эх сурвалж: ВВС