Нүүр хуудасМэдээХоёр жилийн өмнө ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн цогцолборт их хэмжээний цууралт үүсчээ

Хоёр жилийн өмнө ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн цогцолборт их хэмжээний цууралт үүсчээ

Орхон аймгийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн өргөтгөлийн байранд их хэмжээний цууралт үүсэж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. 

Өргөтгөлийн барилга нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж, 2017 онд ашиглалтад орсон бөгөөд хоёр жилийн өмнөөс бага хэмжээний цууралт үүсэж байсан талаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанзаяа хэллээ. 

Мөн тэрбээр “Энэхүү барилга нь сургууль, цэцэрлэгийн 280 хүүхдийн цогцолбор юм. 2019 оноос бага хэмжээний цууралт үүсэж байсныг тухай бүрт нь гүйцэтгэгч компаниас засварладаг байв. Өнгөрсөн зургаадугаар сард мөн цууралт үүсэхэд гүйцэтгэгч компани болох Урагшлах ХХК өөрсдийн хөрөнгөөр засварласан. 

Өчигдөр их хэмжээний усархаг бороо орсны улмаас барилгад ийм нөхцөл байдал үүслээ” гэв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН