Нүүр хуудасМэдээХудалдааны төвийн галд амиа алдсан хүний тоо 60-д хүрч 3 хоногийн гашуудал...

Худалдааны төвийн галд амиа алдсан хүний тоо 60-д хүрч 3 хоногийн гашуудал зарлалаа

Оросын Кемерово хотын худалдааны томоохон төвд гарсан галын улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 50-иад хүн угаартан, гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Худалдааны төвд амралтын өдөр гарсан галд өртөн амиа алдсан иргэдийн дийлэнх нь анги хамт олноороо болон эцэг эхтэйгээ явсан хүүхдүүд байгаа юм. Кузбасст энэхүү золгүй явдалтай холбоотойгоор 3 хоногийн гашуудал зарлаад байна.

Гал худалдааны төвийн дотор байрлах кино үзвэрийн танхимуудад гарч, хоромхон зуурт хүрээгээ тэлсэн юм. Энэ үеэр кино танхимд ихэнхдээ хүүхдүүд байжээ. Галын дохиолол ажиллаагүй учраас кино үзвэрийн танхимд гарсан галыг эхлээд томчууд, эцэг эх нь анзаараагүйгээс цаг их алдсан байна. Кемеровод Оросын онцгой байдал, эрүүл мэндийн яамны албаны төлөөлөгчид болон Холбооны мөрдөх албаны мэргэжилтнүүд очиж, галын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, худалдааны төвийн удирдлагуудыг холбогдуулан шалгаж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 4 хүнийг саатууланшалгаж, аврагчид худалдааны төвийн барилгад аврах ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байгаа юм. Гал худалдааны төвийн 4-р давхарт үд дундад гарч, нийтдээ 1,500 кв/м талбай хамран асчээ. Галын улмаас барилгын дээвэр болоод 3,4-р давхрууд өртөн шатсан байна. Одоогоор гал юунаас болж гарсныг тогтоогоогүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН