Хотын дарга С. Амарсайхан БЗД-ийн 23-р хороонд өнгөрсөн 7 хоногт ажиллаж хур хогыг цэгцлэх үүрэг ѳгсѳн!
Энэ хэсэгт нийт 122 айл амьдардаг бөгөөд 2000 оноос хойш нийтийн жорлон, ахуйн хог хаягдал асар ихээр хуримтлагдан хѳрсний бохирдол үүсч иргэд амьдрах орчин нѳхцѳлгүй болоод байсан билээ.
Өгсөн үүрэг даалгаврын дагуу хогийг цэвэрлэж, нийтийн жорлонг буулгаж ухаж цэвэрлэж нийт 700м2 талбайд хучилт хийж ,нийтийн эзэмшлийг талбайг тэгшилсэн байна.