Нүүр хуудасМэдээХууль бус уул уурхайгаар эвдэгдсэн газрын хэмжээ 29 мянга орчим га талбай...

Хууль бус уул уурхайгаар эвдэгдсэн газрын хэмжээ 29 мянга орчим га талбай байна

Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг жил ирэх тусам өсөж улам бүр нуугдмал, зохион байгуулалттай болсоор байна. 2021 оны байдлаар 51 хэрэг бүртгэгдэж өмнө оныхоос 25%-р өссөн ба орон нутгийн иргэд албан тушаалтнуудтай хууль бус тохиролцоо хийх, худалдан авах, авлига хээл хахууль өгөх зэрэг тохиолдлууд ч илэрчээ.

Хууль бус уурхай нь улсын төсөвт төвлөрөх их хэмжээний орлогыг хаахаас гадна химийн хортой бодис асгаж хөрс орчныг бохирдуулах, гол, нууруудыг ширгээх, нөхөн сэргээлт хийхгүй орхих зэргээр байгаль орчны стандартуудыг ноцтой зөрчдөг.

зураг

Эдгээр уурхайн ашиглалтын улмаас улсын хэмжээнд 29 мянга орчим га талбай эвдэгдсэн ба зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд нөхөн сэргээлт хийхэд л 23 тэрбум төгрөг шаардлагатай болох нь тооцоологджээ. Үүгээр зогсохгүй үүний дам нөлөөнд орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар доройтож ухаж орхисон гүнзгий нүх, хиймэл нуурт хүн, мал унаж бэртэх, амь насаа алдах тохиолдлууд ихээр гарч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН