Иргэн “А” нь сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх“ гэх шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч бакалаврын дипломыг ашиглаж, хууль бус цалин хөлс авч, төрд 25,070,108 төгрөгийн хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуульд хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “А”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иргэн “А” нь “Д” аймгийн “Ц” сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх” гэх шаардлагад нийцүүлэхийн тулд гадаад улсын нэгэн дээд сургуулийг төгсөөгүй боловч уг сургуулийг төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, “Хуурамч баримт, бичиг ашиглах” гэмт хэргийг удаан хугацаагаар үйлдэн тухайн албан тушаалд томилогдон ажиллаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн, гэмт үйлдэл төгсөөгүй, өөрөөр хэлбэл хохирол, хор уршиг нь үргэлжилсээр байгаа явдал нь тухайн гэмт хэргийг төгсөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж дүгнэж, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон байна.