Нүүр хуудасБусадЗурхайХУУЧИН 19 НД НАЙДАН ЧОГ ХУРНА

ХУУЧИН 19 НД НАЙДАН ЧОГ ХУРНА

Аргын тооллын: 2024-02-16, ДАВАА гараг

Билгийн тооллын 19, АДЪЯА гараг. Өвлийн адаг улаагчин илүү үхэр сарын гурван хөх, улаан ЛУУ өдөр

Наран ургах шингэх: 07:57-18:16

Саран ургах шингэх: 22:22-09:15

Үс засуулбал: САЙНТАЙ НӨХӨРЛӨНӨ

Барилдлага: ХҮЧИН ТӨГСӨХ барилдлагатай өдөр

Шүтэн барилдлага: САНСАР

Суудал: УС

Жэдзий од: 12

Өдрийн сайн цаг нь луу, могой, бич, тахиа, гахай, бар цаг

Хол газар яваар одогсод ЗҮҮН зүг рүү мөрөө гаргавал зохистой.

Тухайн өдөр ЛУУ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН.

Өлзийтэй, буяны үйл үйлдэх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, бурхны зан үйл болон тарни бүтээх, амраг нөхдийг хураах, бурхан лус тахих, мөндөр буулгах, төмөр урлах, эм тан хүртэх, авлага авц нэхэх, аглаг зэлүүд газар одох, мал номхруулж уналга эдэлгээнд сургах, муур нохой худалдан авах, азарга болон эцэг мал тавих, хумс тайрахад САЙН

Их гол мөрөн гатлах, загас барих, тангараг тавих, суваг шуудуу малтах, хүнийг ханаж, төөнөх, арилжаа наймаа хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, оёж хатгах, гүү барих, мал хөнгөлөх, үс болон хэрэггүй зүйл шатаахад МУУ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН