Нүүр хуудасМэдээХУУЧНЫ 25-НД ХАЖОДЫН ЧОГ ХУРНА (УЛААН ДЭЭЛ АСААНА)

ХУУЧНЫ 25-НД ХАЖОДЫН ЧОГ ХУРНА (УЛААН ДЭЭЛ АСААНА)

Аргын тооллын: 2024-02-23, НЯМ гараг

Билгийн тооллын 25, АДЪЯА гараг. Өвлийн адаг улаагчин илүү үхэр сарын таван шар, харагчин ГАХАЙ өдөр

Наран ургах шингэх: 07:45-18:27

Саран ургах шингэх: 05:06-12:22

Үс засуулбал: НҮД БҮРЭЛЗЭНЭ

Барилдлага: ҮХЭХИЙН барилдлагатай өдөр

Шүтэн барилдлага: НЭР ӨНГӨ

Суудал: ОГТОРГУЙ

Жэдзий од: 18

Өдрийн сайн цаг нь луу, морь, хонь, нохой, гахай, үхэр цаг

Хол газар яваар одогсод ЗҮҮН ХОЙШ зүг рүү мөрөө гаргавал зохистой.

Тухайн өдөр ЛУУ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН.

Мал адгуус муулах, үйл буруутгах, ламд золгох, огторгуйн үүд сахих, их хүнтэй уулзах, буяны үйл үйлдэх, буян хишиг дэлгэрэх, эм тан хүртэх, өмч хөрөнгө хуваах, худаг малтах, засах, мал номхруулж уналга эдэлгээнд сургах, азарга болон эцэг мал тавих, үс болон хэрэггүй зүйл шатаах, хумс тайрахад САЙН

Бэр авах, өгөх, эмчилгээ эхлэх, хуучин байшин нураах, байшингийн суурь тавих, нүүдэл хийх, нохой худалдан авах, хүнийг ханаж, төөнөх, арилжаа наймаа хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, оёж хатгах, гүү барих, мал хөнгөлөхөд МУУ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН