Нүүр хуудасМэдээХХААХҮЯ: Шалгуураа хангасан хэн ч, хэзээ ч хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болох...

ХХААХҮЯ: Шалгуураа хангасан хэн ч, хэзээ ч хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болох нь чухал байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Хэнтий аймгийн бизнес, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, хоршоодын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг сонсов.

Тэрбээр төрийн бодлогын үр өгөөжийг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхийн иргэдэд мэдээллээр хангах чухал гэдгийг тодотгоод Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, түүний зорилго, ач холбодлын талаар танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн шалгуураа хангасан хэн ч, хэзээ ч хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болох нь чухал байгааг онцлон хэллээ.

Эрхзүйн орчныг өөрчлөн шинэчилснээр жилд ганц удаа сонгон шалгаруулалт зарлах бус шалгуураа хангасан тохиолдолд материалаа бүрдүүлээд зээл авдаг тасралтгүй шаталсан тогтолцоо бүрдүүлж, зээлийн хугацаа урт, хүүг богино байхаар зохицуулж, жижиг, дунд үйлдвэрлэл зах зээлд хөлөө олох хөрсийг бүрдүүлэх аж.

Тухайлбал, бичил, жижиг,  дунд үйлдвэрлэлийн ангилалын хязгаарыг 400,0 саяаас 10,0 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй болгох, жижиг,  дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдэд үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар нэг удаа тодорхой нөхцөлтэйгээр газар олгох,Төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх  бизнес инкубатор, дэмжих төвийн тогтолцоо, нэгдсэн удирдлага зохион байгуулалттай болгох, Кластераар хамтарсан, хоршсон ЖДҮ-г дэмжсэн томоохон ААН-д татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг бодлогын шинэчлэл хийхээр зорьж буйгаа салбарын сайд тэмдэглэв.

Бизнес эрхлэгч, хоршоологчид  малын удмын сангийн цөм сүргийн үржлийн асуудалд төрийн бодлогоор анхаарах, азотын үйлдвэртэй болох, яаманд зөгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнтэй болох,  үр үжүүлгийн асуудал хомс зэрэг асуудлыг хөндөж, хөнгөлөлттэй зээлийн хугацааг уртасгах, ахмадын зээлийн асуудалд анхаарал хадуулах, сүүний урамшууллын шалгуурыг багасгах, хоршооллын тухай журмыг шинэчлэх, зөгийн аж ахуй эрхлэгчидтэй тусгайлсан уулзалт хийх зэрэг санал, хүсэлт уламжлав. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН