Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх химийн бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус салбарын зөвлөлийн хурлыг Дархан-Уул аймагт зохион байгуулжээ.
Зөвлөлд ХХААХҮЯ, ЭМЯ, БОУАӨЯ, ГЕГ, ОБЕГ, Ургамал хамгааллын газар, Мал эмнэлэгийн Ерөнхий газар, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөлүүд багтдаг ажээ.
Тус зөвлөлөөс Хөдөө аж ахуйн салбарт ашиглах химийн гаралтай ургамал хамгааллын бүтээгдэхүүн, бордоо, мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын бодлого зохицуулалт, бүртгэл, туршилт, ашиглалт, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргаж зөвлөмж өгдөг.
Тус зөвлөлийн 2026 оны эхний хурлаар 2026 онд ашиглах химийн гаралтай ургамал хамгааллын бүтээгдэхүүн, бордоо болон мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нэр төрөл, тоо хэмжээ, шинээр туршигдсан бодис, бордооны туршилтын үр дүнг хэлэлцэв.
Шинээр жагсаалтад оруулахаар Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн дээр туршигдсан 27 нэрийн ургамал хамгааллын бүтээгдэхүүн (инсектицид 6 төрөл, гербицид 9 төрөл, фунгицид 10 төрөл, идэвхжүүлэгч 1 төрөл, хөөс дарагч 1 төрөл, бордоо 3 төрөл), Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн дээр туршигдсан 6 нэр төрлийн бордооны туршилтын дүнг хэлэлцэж, бүртгэхээр санал дүгнэлт гаргав.







