Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Дундговь аймагт томилолтоор ажиллаж байна.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдтэй хийх уулзалт тус сумын Соёлын төвд эхэллээ.
Уулзалтад аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, тус сумын Засаг дарга С.Мөнхбаатар болон хөрш зэргэлдээ Адаацаг, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын удирдлагууд ирж оролцож байна.

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд 21 аймгийн төв, 70 суманд Сум дундын хөгжлийн төв буюу Орон нутгийн хөгжлийн төв байгуулахаар тусгасны нэг нь Эрдэндалай сум юм.






