Нүүр хуудасМэдээХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн МУ-ын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржид хүндэтгэл үзүүлэн золгожээ

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн МУ-ын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржид хүндэтгэл үзүүлэн золгожээ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө, аж ахуйн сайд асан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономич Шаравын Гунгаадоржид хүндэтгэл үзүүлэн золгож, үг сургаалыг нь сонслоо.

Тэрбээр “Найман жил ургац алдаад байсан Тэсийн тэжээлийн аж ахуйд томилогдоод эхний жил 80 хувийн ургац авч, гурван жилийн дараа гэхэд ургац хураалтаа давуулан биелүүлж, Улсын тэргүүний аж ахуйгаар тодорч байв. Эргээд иртэл Ю.Цэдэнбал дарга “Аж ахуй төвхнүүлсэн хүн одоо аймаг төвхнүүлнэ ээ” гээд Сэлэнгэ рүү томилж байлаа. Хүн ер нь хийж буй ажилдаа сэтгэлтэй л хандах хэрэгтэй” хэмээн залуу насныхаа дурсамжаас хуваалцлаа

Ш.Гунгаадорж гуай “Монгол улсыг хөдөө, аж ахуйн салбаргүйгээр төсөөлшгүй. Улс орон, ард иргэд идэх хоол, өмсөх хувцастай байж гэмээнэ уул уурхай ярьдаг юм. Нэн тэргүүнд мал, малчин хоёртоо анхаараарай. Улсын аварга малчид хүртэл сум бараадах нь ихсэх болж. Малчнаа дэмжсэн бодлого хэрэгжүүлж, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалаа хадгалсан, гэхдээ орчин цаг, байгаль цаг уурт тохируулан сайжруулах зохион байгуулалт хийх нь чухал. Өмчөөрөө нэгдсэн жинхэнэ хоршоо хэрэгтэй байна. Үүнийг төр бодлогоор дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтаар хангах нь зөв. Шийдвэртэй, зоригтой ажиллаарай” хэмээн ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэнд захижээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН