Нүүр хуудасМэдээХХҮЕГ: Барилгын цэвэрлэгээний ажилд бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн анхааралд

ХХҮЕГ: Барилгын цэвэрлэгээний ажилд бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн анхааралд

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Япон Улсын Ажил олгогч талаас БАРИЛГЫН ЦЭВЭРЛЭГЭЭ-ний ажилд Тусгай ур чадвартай ажилтан авах хүсэлт ирүүлээд байна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшинд тэнцсэн байх ;
  • Ур чадварын шалгалтыг барилгын цэвэрлэгээний чиглэлээр өгч тэнцсэн байх;

Дээрх  шаардлагыг хангасан иргэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтэст хандаж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

            Холбоо барих:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн 7013-6992 дугаарт холбогдож утсаар мэдээлэл авах,  Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхрын 207 тоотод ирж мэдээлэл авч болно.

(Жич: Япон Улсад ур чадварын дадлагажигчаар дээрх чиглэлээр ажиллаж байсан иргэд бүртгүүлэх боломжтой.)

                                                                 ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН