Нүүр хуудасМэдээХХҮЕГ: БНСУ-ЫН ПАРЛАМЕНТЫН СУДАЛГААНЫ ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХХҮЕГ: БНСУ-ЫН ПАРЛАМЕНТЫН СУДАЛГААНЫ ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай БНСУ-ын Парламентын Судалгааны Хорооны гишүүдийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНСУ-ын Парламентын Хөдөлмөрийн бодлого хариуцсан гишүүн Чон Гил Чэ тэргүүтэй төлөөлөгчид болон ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын холбогдох удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилт, Монгол Улсад олгогдсон квот ашиглалын үр дүн, хөдөлмөрийн гэрээт ажилтны виз олголтод уян хатан бодлого хэрэгжүүлэх цаашлаад Монгол ажилтны ажил мэргэжлийн ур чадварыг ахиулах боломж нөхцлийг бүрдүүлэхэд хамтарч ажиллах саналыг илгээгч байгууллагын талаас тавьсан.

Хүлээн авагч тал буюу БНСУ-ын Парламентын Судалгааны Хорооноос Монгол Улсаас ажиллах хүч хүлээн авахтай холбогдуулан ХАА, газар тариалан, барилгын салбарт ажиллах хүч сонгон шалгаруулж, авах асуудлыг судалж байгаа талаараа танилцуулж, илгээгч байгууллагын саналыг холбогдох шатанд ярилцаж, нааштайгаар шийдвэрлэх асуудлаар уулзалт зохион байгуулж, Монголын талд мэдэгдэхээр болов

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН