Нүүр хуудасМэдээХХҮЕГ: НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СТАРТАП БАГУУД ТОДОРЛОО

ХХҮЕГ: НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СТАРТАП БАГУУД ТОДОРЛОО

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй “ШИЛДЭГ СТАРТАП ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ”-ний сүүлийн шатны шалгаруулалт буюу DEMO DAY арга хэмжээ 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, “Стартап Маркетинг Спэйс” ХХК, “Хөгжлийн шийдэл” ТББ, “Жи Эс Эй Эс” ХХК, “Алтан алхам” ТББ-тай хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд 9 дүүргийн стартап бизнес эхлүүлж буй, ажилгүй, 15-34 насны залуучууд оролцож, Bootcamp, Хурдасгуур хөтөлбөр зэрэг бизнес эрхлэлтийн үе шаттай сургалтуудад хамрагдсан. Тус ахга хэмжээнд 148 багийн 304 оролцогч бүртгүүлснээс 43 багийн 105 залуу шилдгийн төлөө өрсөлдлөө.

ШУТИС-ийн Инноваци, Технологи дамжуулалтын төвд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т,Бадрахбаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хяналтын хэлтсийн дарга С.Болорцэцэг, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Нямдорж, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нар оролцлоо.

Шилдэг стартап багаар

⭐️Багахангай дүүрэг-HCHDAO баг

⭐️Багануур дүүрэг-EDUCARE баг

⭐️Налайх дүүрэг-HIEDU баг

⭐️Хан-Уул дүүрэг-TETRA FX, БҮҮВЭЙ багууд

⭐️Сүхбаатар дүүрэг-ТЭНГЭРИЙН ЦОНХ ВҮҮД, SCORIA JEWELRY багууд

⭐️Чингэлтэй дүүрэг-ГАН АЙРО МАЙНД, ҮҮСЭЛ багууд

⭐️Сонгинохайрхан дүүрэг-SHINE ARTCAVE, AMARA SYSTEM, EVENT.MN багууд

⭐️Баянгол дүүрэг-BADARCHIN-EMPLOYEE WELLBEING SERVICE, CHIPMO-CHIP MORE CHILL MORE DEMNEY, INMO STUDIO багууд

⭐️Баянзүрх дүүрэг-CYBORG NEWSLETTER, АМТТАЙ ХУРИМТЛАЛ, ТОД ОНОШ ЭМНЭЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ шалгарч тус бүр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах эрхээр шагнагдсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН