Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам түүний харьяа агентлагууд болон Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” Хүүхдийн төв, “Батсүмбэр” ахмад настны үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн баг тамирчдын дунд “ Салбарын 4 төрөлт тэмцээн -2023” спортын арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллүүлж, бие бялдрын чадавхийг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, ур чадварыг сорих, бүтээлч найрсаг хамт олон бүрдүүлэх зорилготой тус тэмцээний
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ
эрэгтэйчүүдийн төрөлд Батсүмбэр Ахмад настны төв
эмэгтэйчүүдийн төрөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээний институт
ШАТРЫН
эрэгтэйчүүдийн төрөлд Нийгмийн даатгалын ерөнхий газар
эмэгтэйчүүдийн төрөлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
САГСАН БӨМБӨГИЙН
эрэгтэйчүүдийн төрөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
эмэгтэйчүүдийн төрөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээний институт
ГАР БӨМБӨГИЙН
эрэгтэйчүүдийн төрөлд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
эмэгтэйчүүдийн төрөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээний
институтийн багууд тус тус аваргаар тодорч, багийн нийлбэр дүнгээр үзүүлсэн амжилтаараа Хөдөлмөр , нийгмийн хамгааллын яамны баг тамирчид тэргүүллээ.





