Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 2023 оны 11 дүгээр сарын 03 – ны өдөр зохион байгуулагдлаа.
Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагууд болон Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, 21 аймаг 9 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн удирдлагууд оролцож, ХХҮЕГ-ын дарга М.Батмагнай нийгмийн хамгааллын салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийн биелэлтийг эрчимжүүлэхтэй холбоотой тодорхой үүрэг чиглэл өглөө. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Хөдөлмөр эрхлэлт, бодлого, судалгааны секторын эрхлэгч Н.Жаргалсайхан Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.