Нүүр хуудасМэдээХХҮЕГ: ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД 2024 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ...

ХХҮЕГ: ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД 2024 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ САНАЛ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс жил бүр батлан гаргадаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэл болон аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга , хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, тасгийн дарга нарыг хамруулсан хэлэлцүүлэг Удирдлагын академийн хурлын танхимд 2023 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд боллоо.

элэлцүүлгийн үеэр ХХҮЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааны тайланг танилцуулсан бол ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий “Хөдөлмөр эрхэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх бодлого”, ХХҮЕГ-ЫН Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын дарга М.Мянганбуу “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл хийж, оролцогсдын асуултад хариулж, санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгээр аймаг, дүүргүүд 2023 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтынхоо талаар хэлэлцэн, 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах санал, зөвлөмжөө нэгтгэж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд хүргүүлэхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН