Нүүр хуудасНийгэмХХҮЕГ: “Career expo-2023” хөдөлмөрийн өдөрлөгөөр 5300 ажлын байр нээлттэйгээр зарлагдлаа

ХХҮЕГ: “Career expo-2023” хөдөлмөрийн өдөрлөгөөр 5300 ажлын байр нээлттэйгээр зарлагдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, түүний харьяа байгууллагууд хамтран зохион байгуулсан “Career expo-2023″ Залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг 2023 оны 10 дугаар сарын 28-нд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд боллоо.

Танхим болон онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан тус арга хэмжээ нь эх орондоо болон гадаадад ажиллаж буй оюутан залуус, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг өдөрлөгийн нээлт болон хурал, хэлэлцүүлгийг шууд үзэх, сул чөлөөтэй ажлын байранд хүний нөөц бүрдүүлэх, ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэл авах, өөрт тохирох ажлын байранд ажлын ярилцлагын цаг товлох боломжийг бүрдүүлэв.

Үүний дүнд танхимаар 800 гаруй, www.expomongolia.org цахим платформоор 10 мянган оролцогч оролцож ажилд зуучлах болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль тогтоомж, нийгммйн даатгал, боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл зөвлөгөө авах үйлчилгээнд хамрагдлаа.

Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор шинээр хэрэгжүүлж байгаа “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр” болон ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх туршилтын төслөө танилцуулсан.

“Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл “нь:

1.Хөдөө орон нутагт ажлын байр бий болгосон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувь нэмгэдүүлсэнтэй тэнцэх буюу 825 мянган төгрөгийн

2.Эдийн засгийн тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх 770 мянган төгрөгийн

3.Улаанбаатар хотод ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг үзүүлэх юм.

Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “И-ЖОБ” платформыг танилцуулснаас гадна Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс залуучуудад Олон улсын их, дээд сургуульд хэрхэн суралцаж, тэтгэлэг авах, сурч мэдсэн зүйлээ эх орондоо үр бүтээлтэй хэрэгжүүлж, ажлын байраар хангагдах талаар зөвлөмж мэдээлэл өгч, “Ажил, амжилтын түүх”-ээсээ хуваалцан, мэргэжил сонголтын болон сэтгэлзүйн зөвлөгөө өгч, зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгаа хийсэн.

Мөн оролцогчдын дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн ирээдүйн чиг хандлага”, “Залуучуудын эх орондоо хөдөлмөр эрхлэх боломжууд”, “Хайр-Цаг буюу ажил, амьдралын тэнцвэр, залуучуудын соёл, нийгмийн харилцааны асуудлууд” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаа авч, залуучууд дуу хоолойгоо хүргэлээ.

Эх орондоо сурч, хөдөлмөрлөж буй залуучууд болоод гадаадад сурч, амьдарч буй залуусыг цагийн болон байнгын ажилд зуучлах тэдгээрийн хөгжил, хамгаалал хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилго бүхий тус өдөрлөгт үндэсний тэргүүлэгч 50 аж ахуйн нэгжийн 180 салбар компанийн 5300 нээлттэй ажлын байрыг танилцуулж хүний нөөцийн бүрдүүлэлт хийлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН