Нүүр хуудасМэдээХэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хэсгээр багавтар үүлтэй, цас орохгүй

Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хэсгээр багавтар үүлтэй, цас орохгүй

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.2023 оны 12-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хэсгээр багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32…-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -25…-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -26…-28 градус хүйтэн 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН