Нүүр хуудасМэдээХэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна гэж тооцоолсон...

Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна гэж тооцоолсон байна.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бага байлгах үүднээс  амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 27, 28-нд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргаад буй.НЗДТГ-аас уг саналыг харгалзан гаргасан шийдвэрээ өнөөдөр 12:00 цагаас хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэх юм байна.

Наймдугаар сарын 10-наас эхлэн нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас их хэмээн албаныхан мэдээлж байв.

Жилийн өмнө 418 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган автомашин хөдөлгөөнд оролцохоор байгааг үндэслэн наймдугаар сарын 27, 28-наас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргажээ.

Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна гэж тооцоолсон байна.

Өмнөх жилүүдэд хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө амралтын өдрүүдэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН