Нүүр хуудасБусад"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд энэ сарын 7-ны өдөр...

“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ

2024 онд Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Энэхүү чухал ойг тохиолдуулан “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээг зохион байгуулж буй нь хоёр орны төрийн тэргүүн нарын хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны тухай нэгдсэн ойлголтыг хэрэгжүүлэх, соёлын харилцаа, хамтын ажиллагааг ахиулах бодит арга хэмжээ юм. Энэ удаагийн Өвөр Монголын соёлын өдрүүд:

-Шаолиний үзүүлэх тоглолт

-Хятадын кино өдрүүд

-Хятад шилдэг кино бэлэглэх ёслол

-Хятад номын уншлагын танхимын нээлтийн ёслол

-Монгол уламжлалт анагаах ухааны эмч нарын сайн дурын үзлэг, эмчилгээ зэрэг үйл ажиллагаанаас бүрдсэн.

Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэх хүрээнд хоёр орны ард түмний уламжлалт нөхөрлөлийг бэхжүүлэх, соёлын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иж бүрэн стратегийн түншлэл харилцаа хөгжлийг ахиулахад хувь нэмэр оруулах зорилготой

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН