Хятад улсад илэрсэн шинж тэмдэггүй коронавирусийн халдварын тохиолдлуудын тоог маргаашаас буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зарлах болсноо тус улсын үндэсний эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдэгджээ.
Ийм хэлбэрийн халдвартай өвчтөнүүдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах юм байна. Ямар ч шинж тэмдэг, зовуурь илэрдэггүй Covid-19 өвчний халдварын хэлбэр хүмүүсийн дунд байгааг эрдэмтэд олж тогтоосон бөгөөд хэр хэмжээтэй цар хүрээг хамарсныг одоогоор мэдэхгүй байгаа юм байна.