Нүүр хуудасМэдээСХД: Хүнсний бараа бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, он сар, шошгонд тавих хяналтыг...

СХД: Хүнсний бараа бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, он сар, шошгонд тавих хяналтыг сайжруулна

Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас дүүргийн хэмжээнд хийгдэж буй газар чөлөөлөлтийн ажлын явц болоод цаашид хийгдэх ажил арга хэмжээний танилцуулга мэдээллийг хүргэлээ.

Мөн дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн цагдаагийн газар, онцгой байдлын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулж, үүнтэй холбоотой зарим газар хэлтэст үүрэг өглөө. Тухайлбал:

Хогны менежментийг сайжруулж, хороодод хог хаягдлын улсын байцаагчийг ажиллуулах бэлтгэл ажлыг хангах;

Явган хүний зам талбай дээр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй зөрчлийг арилгуулах;

Дүүргийн төр захиргааны байгууллагуудын ажилтан алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах;

Нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх;

Камер хяналтын төвийн камерын цэргийг тогтоох ажлыг зохион байгуулахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

Мөн сар шинийн баярын угтан дүүргийн хэд хэдэн байршилд хүнсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг. Үүнтэй холбогдуулан хүнсний бараа бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, он сар, шошгонд тавих хяналт шалгалтыг сайжруулж илэрсэн зөрчлийг арилгуулах ажил арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн Засаг дарга холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН