“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа.Тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороод, сууц өмчлөгчдийн холбоод, иргэд олон нийт хамтран 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэж, 187 тоглоомын талбайг засаж сайжруулаад байна.Та бүхнийг дээрх арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.