Нүүр хуудасМэдээХүүхдийн хүчирхийллийг *Дахин тэвчихгүй* жагсаал бямба гарагт болно

Хүүхдийн хүчирхийллийг *Дахин тэвчихгүй* жагсаал бямба гарагт болно

Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх явдал газар авч хаа саагүй сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл сонсогдох болсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд ой найман сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг олныг цочроогоод байгаа билээ. Тиймээс хүүхдийн хүчирхийллийг “Дахин тэвчихгүй” уриатайгаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг энэ сарын 31-нд буюу ирэх Бямба гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болоод байна. Жагсаалыг жирийн эцэг эх, аав ээжүүдийн төлөөллөөс зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсынхаа ирээдүй хойч болсон үр хүүхэддээ санаа зовниж буй хүн бүрийг оролцохыг уриалж байгаа юм. Одоогоор жагсаалд оролцохоо мэдэгдээд байгаа хүмүүс бараг хагас сая орчим болоод байгаа бөгөөд олны танил, урлаг спортын эрхмүүд ч нэгджээ. Харин жагсаал зохион байгуулагчдын зүгээс энэхүү жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн аливаа нам эвсэл, хөдөлгөөнөөс ангид байхыг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Мөн тайван хэлбэрээр жагсах учраас жагсаалыг хутган үймүүлэх, олныг өдөөн турхирсан үг үйлдэл хийхгүй байхыг хүсэж байгаа юм.

Хүчирхийлэлгүй ирээдүйн төлөө “Гурван зөв.мн” сайт нэгдэж байна.

 

 

2018.03.31-ний өдөр болох “Дахин Тэвчихгүй” Хүүхдийн Хүчирхийллийн Эсрэг жагсаалд доорхи уриа үгсээс сонгож уриа болгон хэвлэн ирэхэд нээлттэй. Уриа үгсийг зохион байгуулагчдын зүгээс хэвлэн тараах боломжгүйг ойлгоно уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН