Нүүр хуудасМэдээХүүхэлдэйн театр ямар кино хийсэн бэ?

Хүүхэлдэйн театр ямар кино хийсэн бэ?

Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг, өдгөө 80 жилийн түүхтэй Монгол Улсын “Хүүхэлдэй театр” энэ оны 4-р сарын 18-нд Монгол Улсад Puppet төрлөөр бүтээсэн “Пөөдөө” уран сайхны киногоо нээх гэж байна. Тус кино нь 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх кино театруудаар үзэгч хүүхдүүдэд хүрэхэд бэлэн болжээ. Энэхүү бүтээл нь Монголын хүүхдийн кино урлагт шинэ өнгө аяс нэмэх бөгөөд хүүхэд багачуудын сонирхлыг татахуйц, онцгой үзүүлбэртэй байх нь гарцаагүй. “Пөөдөө” киноны гол онцлог нь хүүхэлдэйн жүжгийн арга барилыг ашиглан, хүүхдүүдийн төсөөлөл, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэгдсэнд оршино.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН