Нүүр хуудасМэдээХҮҮХ: Хяналт, үнэлгээний үндэсний хороо засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11”...

ХҮҮХ: Хяналт, үнэлгээний үндэсний хороо засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвтэй хамтран ажиллана

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийн менежер П.Золзаяаг хүлээн авч уулзлаа.

Иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хариу өгөх, шийдвэрлэлтийг хянах мэдээллийн системийг 2012 оны 10 дугаар сард анх төрийн үйлчилгээг цаасгүй, түргэн шуурхай хүргэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нэвтрүүлсэн бөгөөд энэ оны байдлаар нийт 162,120 санал, хүсэлт бүртгэгдээд байна.

Цаашид бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд учруулдаг төрийн албан хаагч, хүнд сурталтай холбоотой өргөдөл, гомдлыг тус төвөөр дамжуулан хүлээн авах боломжийг бүрдүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН