Нүүр хуудасМэдээХөвсгөлд гэмтсэн хоёр иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирлаа

Хөвсгөлд гэмтсэн хоёр иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирлаа

Хөвсгөл аймагт хоёр иргэн зам тээврийн ослын улмаас хүнд гэмтжээ. Биеийн байдал нь маш хүнд учраас нисдэг тэргээр Улаанбаатар хотод эсэн мэнд хүргэж иржээ.

Энэ дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын МТ-1111 нисдэг тэрэг өдрийн 13:58 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 35 болон 33 настай, эрэгтэй нарыг Улаанбаатар хотод 19:15 цагт тээвэрлэн авчирч, эсэн мэнд хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН