Нүүр хуудасМэдээХөвсгөл аймагт ойрын өдрүүдэд 3 удаа газар хөдөллөө

Хөвсгөл аймагт ойрын өдрүүдэд 3 удаа газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын зүүн урд зүгт өглөөний 7 цаг 59 минутад 4,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тухайн цэгт ойрын өдрүүдэд нийт 3 удаагийн газар хөдөлж байгаа бөгөөд Ар голын орчим өвөлжиж буй айл өрхүүдэд сул мэдрэгдсэн байна.

Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш хүчтэй 30 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тус аймгийн Цагааннуур, Хатгалын өргөн зурвасын газар хөдлөлтийн станцад 2022 оны 12 сарын байдлаар 0,1 магнитудаас дээш газар хөдлөл 12250 удаа бүртгэгдсэн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН