Нүүр хуудасМэдээХөвсгөл аймагт энэ он гарсаар галзуугийн өвчлөл бүртгэгдээгүй

Хөвсгөл аймагт энэ он гарсаар галзуугийн өвчлөл бүртгэгдээгүй

Жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ өвчинтэй тэмцэхэд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг мэдээлж, тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хөвсгөл аймагт он гарсаар мал, амьтны галзуугийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин нохойнд хазуулж галзуугийн эрсдэлд өртсөн 139 хүн дархлаажуулалтад хамрагдсаны дотор 75 нь хүнд буюу дунд хэлбэрийн шарх авсан байна. Тухайн иргэдийн 35,2 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 56 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байна. Иргэд ихэвчлэн золбин нохойд хазуулж байсан бол сүүлийн үед эзэнтэй нохойд уруулах тохиолдол нэмэгдэж байгаа гэж Зооноз өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Тус аймгийн 23 сумаас 17 нь галзуу өвчний голомттой бөгөөд урин дулааны цагт өвчний вирус илүү сэргэдэг. Ялангуяа Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цагаан-Уул, Галт, Цэцэрлэг сум галзуугийн эрсдэл өндөр байдаг ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН