2020 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөрөн хотод 100 ортой хүүхдийн эмнэлэгийн барилга болон Гэр хорооллын бохир усны шугам татах ажил хийгдэх бол Түнэл, Цагаан-Үүр сумдад Засаг даргын ТГ-ын барилга, Цагаан-Уул суманд 2,5км цэвэр усны шугам, Тариалан суманд 8,7 км бетон зам, Арбулаг сумын Сүмбэр баг болон Цэцэрлэг сумын Могойн гол багийн бага сургууль, дотуур байрын өргөтгөл, засварын ажлууд хийгдэхээр тусгагдсан байна.
Мөн Тариалан, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Түнэл зэрэг сумдад ахмадын өргөөний барилгыг шинээр барих ажлын хөрөнгө оруулалтыг тусгажээ.