Нүүр хуудасМэдээХөгжлийн банк: 22 хоногийн хугацаанд ₮39.8 тэрбумын зээл эргэн төлөгдсөн

Хөгжлийн банк: 22 хоногийн хугацаанд ₮39.8 тэрбумын зээл эргэн төлөгдсөн

Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг  2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсанд байршуулж олон нийтэд мэдээлсэн.

Зээлийн багцын мэдээллийг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээлж байна.

Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 22 хоногийн хугацаанд нийт 39,828,377,135 /гучин есөн тэрбум найман зуун хорин найман сая гурван зуун далан долоон мянга нэг зуун гучин тав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.

Монгол Улсын Хөгжлийн банк

Хэвлэл мэдээллийн алба

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН