Нүүр хуудасМэдээХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг эхлүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг эхлүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг ЭМЯ-наас хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах бөгөөд өнгөрсөн бямба гарагт 100 гаруй хүүхдийг ЭХЭМҮТ-ийн мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулжээ.

Мөн шаардлагатай хүүхдүүдэд түнхний болон зүрхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан болон рентген шинжилгээ хийсэн байна. Энэхүү үзлэг оношилгоог  үргэлжлүүлэн тогтмол хийж байхаар төлөвлөн ажиллаж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд цахим хуудаснаа мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН