Иргэн та Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-иар тооцон шимтгэл төлнө.
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000₮ болсон.
1 сарын шимтгэлийн хураамж 5,500₮ буюу 1 жилд 66,000₮ төлснөөр таны Эрүүл мэндийн даатгал баталгаажна.
ШИМТГЭЛЭЭ ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ?
E-Barimt апплейкшнээр төлөх боломжтой
Даатгуулагч таны “E-barimt” аппликейшнаар төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон иргэн та шимтгэл төлөлтөө хийх боломжтой.
Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.