Нүүр хуудасМэдээ*ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХДҮҮД* зуслан 250 гаруй сурагчдад аж ахуйн болон амьдрах ухааны боловсрол...

*ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХДҮҮД* зуслан 250 гаруй сурагчдад аж ахуйн болон амьдрах ухааны боловсрол олголоо

Сонгинохайрхан дүүргийн “Амралт цогцолбор”-ын дэргэд “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслангийн зуны ээлжийн хаалт 08.11нд болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ДИТХ-ын төлөөлөгчид болон Засаг даргын орлогч Д.Ундармаа, ТЗУХ-ын дарга Т.Бат-Оргил нар амрагч хүүхдүүдийн хамт оролцлоо.

Энэ үеэр хүүхдүүд өөрсдийн гараар боловсруулсан цагаан идээ, гар урлалын бүтээлийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулав.Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар анх 2019 онд “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланг нээн ажиллуулж байсан бөгөөд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь түр завсарлан билээ.

Харин энэ жил дүүргийнхээ хүүхэд багачуудыг монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл, бие даан амьдрах чадварт сургах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагааг үргэлжлүүлэн 250 гаруй сурагчдыг хамрууллаа. Энэ жилийн сургалтыг дүүргийн “Эрэгтэйчүүд болон Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” хамтран хүүхдүүдэд гарын доорх материалаар арьсан урлал, эсгий урлал, зүү ороох зэргийг зааж сургасан юм. Зусланд амарсан сурагчид монгол гэр барих, буулгах, цагаан идээ боловсруулах болон сэтгэл зүйн боловсрол олгох хэд, хэдэн хөтөлбөрт хамрагдан зуныг үе тэнгийн найзуудтайгаа мартагдашгүй дурсамж бүтээн өнгөрүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН