“Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Mining Week x MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогч талууд, итгэмжлэгдсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон биржээр арилжаалагддаг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох сонирхолтой иргэн ААН-үүдэд зориулсан “Mongolian mining commodity exchange day” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
“Монголын хөрөнгийн бирж” ХК Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр өдөрлөгийн нээлтийг хийж, Бизнес хөгжлийн газрын захирал T.Хаш-Эрдэнэ “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өнөөгийн байдал” сэдвээр, “Уул уурхайн бүтээгдэхүүний бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох нь” сэдвээр тус тус илтгэл тавьсан бол МХБ-д бүртгэлтэй уул уурхайн брокерын компаниуд танилцуулга мэдээллээ хүргэлээ.
Харин маргааш буюу 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 10:30-12:00 цагийн хооронд “Уул уурхайн компаниудын санхүүжилт ба давхар бүртгэл” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулж гадаадын биржид бүртгэлтэй компаниуд болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг цогц мэдээллээр хангах болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ