Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 20 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байлаа. Тухайлбал, орон сууцны барилга, инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдал зэрэгт тандалт судалгаа хийж, барилгын паспортжуулах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. 2011-2022 оны хооронд орон сууцны 672, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 272 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ, паспортжуулалт хийжээ.