Нүүр хуудасМэдээХөхний хавдраас урьдчилан сэргийлцгээе!

Хөхний хавдраас урьдчилан сэргийлцгээе!

Монгол Улсад 2024 онд 399 хөхний хорт хавдрын бүртгэл шинээр нэмж бүртгэгдсэн бөгөөд хорт хавдраар өвчлөгсдийн 75% нь 40-65 насны эмэгтэйчүүд байна. Хөхний хорт хавдрын хяналтад байгаа хүмүүсийн 46,7% нь 5-аас дээш жил амьдарч байна.

Өнөөдөр Монголын Хөхний Дүрс Оношилгооны Нийгэмлэг “Хөхний форум”-ыг зохион байгуулж байна. Тус хуралд Япон улсаас профессорууд оролцож оношилгоо, цаашдын чиг хандлага, урьдчилан сэргийлэлтийн тухай хэлэлцэж байна.

Урьдчилан сэргийлэлтийг таниулах, даван туулагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Ягаан туузны алхалтыг миний бие зохион байгуулдаг байсан билээ.

Одоо ХХНББхорооны даргын захирамжаар Нийгмийн эрүүл мэндийн ажлын хэсгийг байгуулсны хүрээнд мөн дээрх асуудалд бодлогын түвшинд анхаарал хандуулан ажиллана.

Чуулганы 2 өдөр ягаан тууз зүүж нэгдсэн гишүүддээ маш их баярлалаа. Хорт хавдрын эсрэг хүн бүрийн дуу хоолой чухал билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН