Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх 3-р сарын 2,3,4-нд зохион байгуулагдах байсан “Хөх сувд-2020” мөсний баярын үйл ажиллагааг зогсоох саналыг аймгийн Онцгой комиссын 04-р хуралдаанаас гаргалаа. Энэхүү шийдвэрийг БОАЖЯаманд уламжилж эцэслэн шийдвэрлэх юм байна.