Манайхан амьтан тэжээж байгаа бол хариуцлагатай баймаар байна. Дураа хүрэхээр тэжээнэ гэж аваад дургүйгээ хүрэхээр гаргаад хаячих юм. Тоглоом биш шүү дээ.
Эзэнгүй нохой, муур барих тор шидэгч төхөөрөмжийг хэрхэн ашиглахаас эхлээд аюулгүй тээвэрлэх хүртэлх сургалтыг эхлүүлж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудыг хамруулна.
Ингээд эзэнгүй нохой, муурыг хамгаалах төвд аваачиж, мэс ажилбараар үржлийг зогсооно. Тиймээс хотынхоо иргэдэд тэжээвэр амьтдынхаа үржлийг зогсоож, гудманд гаргаж орхихгүй хариуцлагатай хандахыг уриалж байна.
Нэмж хэлэхэд, ТҮК-ийн ажилчдын цалин өндөр байна гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө ирээд ажиллаж болно, нээлттэй. Хэн хийж чадаж байгаа хүн өндөр цалин авах нь зүй ёсны асуудал. Эзэнгүй нохой, муур барих ажилтай холбогдуулж мөн тодорхой урамшуулал нэмж өгнө





