Х.Энхжин нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөгжлийн түүхэн дэх 13 дахь эмэгтэй нисгэгч юм.
Өмнө нь ATR-72 агаарын хөлгийн нисгэгч байсан бол 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр Е190 маягийн агаарын хөлгөөр анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр Монгол улсдаа тийрэлтэт агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо.
Хүннү Эйр ХХК-ийн нисгэгч Хүрэлчулууны Энхжин нь өнөөдрийн байдлаар 1700 орчим цагийн нислэг үйлдээд байна.