Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороо шуурахыг анхааруулж...

ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороо шуурахыг анхааруулж байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээрбаруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, Хангайн уулархаг нутаг болон Орхон, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32…+37 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН