Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Нэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар нийт нутгийн 60 гаруй...

ЦАГ АГААР: Нэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар нийт нутгийн 60 гаруй хувь цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 1 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-23 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна

 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань, цагаан зудын (7 аймгийн 18 сум), Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Ховд, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Жаргалант, Хөвсгөлийн Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Төвийн Цээл, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (13 аймгийн 38 сум) байдалтай байна.

  • Салхины хурд тал хээр болон говийн зарим нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
  • Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс дулаан, баруун аймгийн нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, 20 гаруй хувьд дунджаас ахуй орсон байна.
  • МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир сүү бэлтгэх, мал оторлуулах ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс, Утас-321523

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН