Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмэгтэй алба хаагчдын дунд зохион байгуулагдаж буй “Албаа гоёсон бүсгүй” уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.03.19/ боллоо.

Тус уралдаанд анги, байгууллагын төлөөлөл болсон 50 эмэгтэй алба хаагчид оролцсон ба англи хэлний мэдлэг, хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан даалгавар биелүүлэх, дрон ашиглах, албаны бэлтгэлжилт, илтгэл танилцуулах зэргээр мэдлэг, ур чадвараа сорин 3 өдрийн турш өрсөлдөх юм.

Оролцогч бүсгүйчүүддээ амжилт хүсье!
