Нүүр хуудасМэдээЦЕГ: “Гэр бүл амжилтын үндэс” арга хэмжээ боллоо

ЦЕГ: “Гэр бүл амжилтын үндэс” арга хэмжээ боллоо

“Дэлхийн гэр бүлийн өдөр”-т зориулсан “Гэр бүл амжилтын үндэс” арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнөөдөр /2024.05.15/ зохион байгууллаа.

Тус хөтөлбөрт Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 200 гаруй алба хаагчид, гэр бүлийн хамт оролцсон байна.

Гэр бүлийн харилцаа, үнэ цэнэ, эерэг уур амьсгалыг сурталчлах, гэр бүлийн гишүүд бие биенийгээ ойлгон хүндэтгэх, хайрлах, үр хүүхдээ эрүүл, амар тайван өсгөх чиглэлээр оролцогчдод мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлын талаар Хүний эрхийн үндэсний комисс, мэргэжлийн сэтгэл судлаач, урлаг, спорт, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН